ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ” шилдэг илтгэл шалгаруулах судалгаа, онол практикийн хэлэлцүүлэг боллоо.
ХХҮЕГ-ын даргын 2024 оны 04-р сарын 15-ны А/158 тоот тушаалаар Халамжаас-Хөдөлмөрт” сэдэвт шилдэг илтгэл шалгаруулах уралдааныг салбарын хэмжээнд зохион байгуулж буй бөгөөд “Говийн бүсийн” аймгуудын нэгдсэн арга хэмжээ 2024 оны 05.08-09 нд Даланзадгад хотноо зохион байгуулагдлаа.“ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ” шилдэг илтгэл шалгаруулах судалгаа, онол практикийн хэлэлцүүлэгт Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн ХХҮГ-ын албан хаагчид оролцож аймаг бүрээс шалгарсан 8 илтгэл хэлэлцэгдэж Тэргүүн байранд: Өмнөговь аймгийн ХХҮГ-ын НХХ-ийн дарга Г.Өлзийбүрэн , Дэд байранд Дундговь аймгийн ХХҮГ-ийн НХХ-ийн мэргэжилтэн С.Гарамханд нар шалгарч ХХҮЕГ-аас зохион байгуулах нэгдсэн уралдаанд оролцох эрх авлаа.