Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдыг эрүүл хүнсний бүтээгдэхүүн ашиглан өглөөний хоол бэлтгэх сургалтыг 2 удаагийн цувралаар Мандал, Говийн Ирээдүй сургуулиудын 6 дугаар ангийн суралцагчдад Жайка төслийн ажилтан М.Сарангэрэлтэй хамтран зохион байгууллаа. 2 удаагийн цуврал сургалтад Мандал сургуулийн 6 дугаар ангийн 3 бүлгийн нийт 59 хүүхэд хамрагдсан байна. Өнөөдөр уг сургалтын үр дүнг
бататгах, сурагчдын эрүүл, зөв хооллолтын мэдлэг, хандлагыг өөрчлөх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Бэнто-Өөрөө бэлтгэсэн хоол” уралдааныг Мандал сургууль дээр зохион байгуулж нийт 3 бүлгийн 35 хүүхэд оролцлоо.
Уралдаанд суралцагчид гар доорхи материал ашиглан аав, ээжтэйгээ хамтран өглөөний хоол бэлтгэн ирснээр өглөө хичээлдээ явахдаа богинохон хугацаанд хоол бэлтгэн авч ирэх боломжтой гэдгийг бусад сурагч нарт таниулах, өглөөний цайны ач тус, тухайн хүүхэд өөрийн насны онцлогт тохирсон хэмжээгээр хоол бэлтгэх, эрүүл хүнснийг сонгох зэрэг мэдлэгийг сайжруулсан давуу талтай уралдаан болж өндөрлөлөө. Уралдааныг ивээн тэтгэж Япон улсын Марүва ХХК, Дундговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Мандал сургууль нар оролцлоо. Хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.
Уралдааны шагналт байранд:
Тэргүүн байр: Мандал сургуулийн 6В ангийн сурагч А.Ханхүү
Дэд байр: Мандал сургуулийн 6А ангийн сурагч М.Энхтуяа
Гутгаар байр: Мандал сургуулийн 6А ангийн сурагч Д.Урангоо
Тусгай байр: Мандал сургуулийн 6В ангийн сурагч Б.Аззаяа
Мандал сургуулийн 6В ангийн сурагч Б.Азбилэг
Мандал сургуулийн 6В ангийн сурагч А.Гүнтамир
Мандал сургуулийн 6А ангийн сурагч М.Бат-Эрдэнэ
Мандал сургуулийн 6А ангийн сурагч З.Өнөболд
Мандал сургуулийн 6Б ангийн сурагч Ц.Зөнбилэг
Мандал сургуулийн 6Б ангийн сурагч Ц.Төгөлдөр нар шалгарлаа.