Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 4 сарын мэдээгээр нийт 140 хүн шинэ ажлын байранд зуучлагджээ. Ажлын байранд зуучлагдсан иргэдийн 99 буюу 70.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Тухайн иргэдийг насны бүлгээр авч үзвэл 15-24 насны 15 иргэн , 25-34 насны 52 иргэн, 35-44 насны 45 иргэн, 45-54 насны 25 иргэн, 55-59 насны 3 иргэн байна. Ажилд зуучилсан иргэдийн 84.2 хувь буюу 118 нь төрийн өмчит байгууллагад, 14.3 хувь буюу 20 нь хувийн хэвшилд, 1 иргэн гадаадын, 1 иргэн хамтарсан эзэмшлийн байгууллагад зуучлагджээ.
files/editor/20240520160500Дундговь танилцуулга 2024.04S.pdf