Монгол улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийн “Ням” гаригийг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөр болгон монгол орон даяар тэмдэглэдэг билээ. Дуу хуур, өв соёлын өлгий нутаг Дундговь аймгийн “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнийн 1,
2-р үе шатанд аймгийн 15 сумын хүүхэд багачууд, анги хамт олон, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл, аймгийн удирдлагууд, аймгийн болон Сайнцагаан сумын хэлний бодлогын салбар зөвлөлийн гишүүд, аймгийн төвийн монгол хэл, уранзохиолын багш нар, Сайнцагаан сумын сургуулийн удирдлагууд, Политехник коллежийн удирдлага, багш нар нийт 1943 хүн оролцлоо. Үндэсний бичиг үсгийг угтан дараах арга хэмжээг зохион байгуулав. Үүнд: