Жил бүрийн 4 дүгээр сард дэлхийн олон орны иргэд сайн дураараа нийгмийн сайн сайхны төлөө, нийтэд тустай ажил өрнүүлэх зэргээр “САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын “Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс” Нэг байгууллага нэг сайн үйлс аяныг зарлаж ХХҮГ-ын дэргэдэх залуучуудын хөгжлийн зөвлөлөөс санаачлан "Тоглоомын талбайгаа засварлая тохижуулъя" хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлье” уриан дор Сайнцагаан сумын 9-р багийн Мандал хороололд байрлах тоглоомын талбайг засварлан тохижуулж тус уралдаанд 2 дугаар байранд шалгарлаа. Хүүхдийн төлөө сайн үйлсийн аянд идэвхтэй оролцсон нийт албан хаагчдадаа талархал илэрхийлье.