Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны газар "ШИМ ТЭЖЭЭЛТ ХООЛ БА СҮҮ ХӨТӨЛБӨР ӨРТӨӨ"-г ажиллуулан хүүхэд багачуудад хоол шим тэжээлийн боловсрол олгох үзүүлэн материал, "Сүү хөтөлбөр"-ийн ач холбогдолыг таниулан сурталчилж мэдлэг шалгах сорилыг 4 насны ангиллаар QR код ашиглан зохион байгуулж ажиллалаа.