АХМАДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО. Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ахмадын зөвлөх үйлчилгээ, ахмадын санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл сонгон шалгаруулалтын хурлыг 2024 оны 06 сарын 04 өдөр зохион байгууллаа.Санхүүгийн дэмжлэг хүссэн Говь-Угтаал, Баянжаргалан, Дэрэн, Дэлгэрхангай, Өндөршил, Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Сайнцагаан 8 сумын нийт 30 төслийг хэлэлцэн журмын дагуу 20 төсөл шалгарч санхүүжилтийг олгохоор гэрээ байгуулж байна.Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд Сайнцагаан, Дэрэн, Хулд, Сайхан овоо сумдын 8 ахмадын төслийг хэлэлцэн хурлын гишүүдийн оноогоор эрэмблэн 7 ахмадын төсөл дэмжигдээд байна.