Энэхүү олимпиад нь Дундговь аймгийн ЕБС-ийн суурь боловсрол эзэмшигчдийн математикийн боловсролын чанарыг нэмэгдүүлэх, сурагчдын геометрийн бодлого бодох чадварт ахиц гарган гүйцэтгэлийн түвшинг ахиулах зорилгоор Дундговь аймгийн БШУГ, МУГБ Н.Өлзийн нэрэмжит Цэгцбилиг сургуулийн санаачилга, аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр 2023-2024 оны хичээлийн жилд бүх ЕБС-ийн ердийн сургалттай 9-р ангийн сурагчид, МГС-тай Цэгцбилиг сургуулийн 8,9,10 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулагдлаа. Олимпиадад 18 сургуулийн 9-р ангийн 32 бүлгийн 700 сурагч, Цэгцбилиг сургуулийн 8-10-р ангийн 6 бүлгийн 200 сурагч оролцсоноос шагналт байранд шалгарсан багш сурагчдын шагнал мөнгөн урамшууллыг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Л.Доржбат гардууллаа.