Газрын кадастрын мэдээллийн системд бүртгэгдсэн цахим архивын материалыг цаасан хувийн хэрэгтэй тулгах хяналт шалгалт хийх ажлын хэсгийг тус байгууллагын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/20 дугаар тушаалаар байгуулж, хяналт шалгалтын хүрээнд хийх ажлын удирдамжийг батлуулсан.
Удирдамжийн дагуу эхний ажлын хэсэг 2024 оны 06 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Эрдэнэдалай, Дэлгэрхангай сумдад ажиллаж, нэгж талбарын цахим болон
цаасан хувийн хэргийн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, дээрх сумдын Газрын даамлуудад чиглэл өглөө.