Мэдээ, мэдээлэл

ЗУНЫ ЗУГААТАЙ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

БШУГ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран "Зуны зугаатай сургалт", "Гэр цэцэрлэг"-ийг Эрдэнэдалай сумын цэцэрлэг, сургууль, Сайнцагаан сумын Эрдмийн далай, Говийн Ирээдүй, Мандал сургуультай хамтран зохион байгуулж байна. Зуны зугаатай сургалтад 60 сурагч, гэр цэцэрлэгт 20 хүүхдийг хамруулан 6 сарын 3-ны өдрөөс эхлэн 7 сарын 21 хүртэл хичээллэж эхэллээ. Гэр цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 20 хүүхэд хамрагдаж байна.
Энэхүү арга хэмжээ нь НҮБ-ын Хүүхдийн сангийн 16,0 сая төгрөгийн санхүүжилт дэмжлэгтэй явагдаж байгаа бөгөөд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан ирж сургалт үйл ажиллагаатай танилцаж, сурагчдад мэдээ мэдээллийг бүхий л эх сурвалж технологи арга барилыг ашиглан олж мэдэж, өвөрмөц сургалтын орчинд их зүйлийг суралцахыг хүслээ.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО