Мэдээ, мэдээлэл

“ТОРГОНЫ ЗАМ” ОЛОН УЛСЫН АВТО РАЛЛИ ДУНДГОВЬ АЙМГИЙН НУТАГ, ДЭВСГЭРЭЭР УРАЛДАНА

     Монгол Улс, Оросын холбооны улсын нутаг дэвсгэрийг дамнасан “Торгоны зам” авто ралли арга хэмжээ тус аймгийн нутаг дэвсгэрээр 07 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд уралдахаар болсон. Энэхүү уралдаан нь 2009 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнд 40 гаруй орны тамирчид, 350 гаруй техник хэрэгсэл, 1000 гаруй төлөөлөл оролцдог томоохон тэмцээн юм. Энэ жилийн уралдаан ОХУ-ын Томск хотоос эхлэн баруун Монголын нутгаар дамжин долоодугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгаас уралдаан эхэлж, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Луус сумдаар уралдаж, Сайнцагаан сумаас баруун тийш 25 км-т бариа хийнэ. 7 сарын 15-ны өдөр Сайнцагаан сумаас уралдаан эхэлж Говь-Угтаал, Дэрэн, Цагаандэлгэр сумдын нутгаар уралдана.Төв аймгийн Зуунмод суманд бариа хийж, уралдаан өндөрлөхөөр төлөвлөж байна. Тус аймагт торгоны зам авто ралли уралдааны баг тамирчид болох 100 гаруй авто техник, 300 гаруй хүн, 4 нисдэг тэрэг ирэх төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг хангаж байна.ИЙМД МАЛЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД: “ТОРГОНЫ ЗАМ" АВТО РАЛЛИ ТЭМЦЭЭН БОЛОХ ӨДРҮҮДЭД МАРШРУТЫН ДАГУУХ МАЛЧИН АЙЛ ӨРХҮҮД АДУУ МАЛАА ТУСГАЙЛАН ЗААСАН УРАЛДААНЫ ЗАМААС ХОЛ БАЙЛГАН, ХАРИУЛГА МАЛЛАГААТАЙ БАЙЛГАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО