Мэдээ, мэдээлэл

ЭКО КЛУБЫН 4 ДЭХ УДААГИЙН ЧУУЛГАН БОЛЛОО

   Дундговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх эко клубын 4 дэх удаагийн чуулганыг "ӨСВӨРИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ" уриан дор 06 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд "Их газрын чулуу" байгалийн цогцолборт зохион байгууллаа. Тус чуулганыг Аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Сум дундын ойн ангитай хамтран нийт 9 сумын 11 сургуулийн эко клубын 104 багш, сурагчдыг хамруулан зохион байгууллаа.

Чуулганаар өртөөчилсөн байдлаар "Байгаль хамгаалагч юу хийдэг вэ, Хүрээлэн буй орчны асуудлууд, Анхны тусламж хэрхэн үзүүлэх, Зүг чигээ хэрхэн олох, Хог хаягдлын 3R зарчим, Зэрлэг амьтан ургамлаа танин мэдэх нь сэдвүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монгол-Экологи төвтэй хамтран экологийн боловсрол олгохЭко клубын гишүүдийн дунд "Open mic" тэмцээн Од, сар дурандах, Их газрын чулууны уулан дотор явган аяллын маршрутын дагуу аялал хийж, чийг баригчтай эко хувинтай мод тарих арга хэмжээнүүдийг тус тус зохион байгууллаа. Тус арга хэмжээг хамтран зохион байгуулсан болон зорин ирж оролцсон нийт багш, сурагчиддаа баярлалаа.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО