Дундговь аймгийн эко клубын 4 дэх удаагийн чуулганы үеэр 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Их газрын чулуунд 26 ширхэг эко хувинтай чийг баригчтай мод тарилаа. Мод тарихад эко хувин хандивласан Тайваны Цы Синь сан болон Монголын хязгааргүй байгаль сан, тарих модны суулгац, заавар зөвлөгөөг өгсөн Сум дундын ойн ангийн хамт олонд талархсанаа илэрхийлье.