Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 6 сарын мэдээгээр нийт 496 хүн шинэ ажлын байранд зуучлагджээ. Ажлын байранд зуучлагдсан иргэдийн 244 буюу 49.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Тухайн иргэдийг насны бүлгээр авч үзвэл 15-24 насны 58 иргэн , 25-34 насны 120 иргэн, 35-44 насны 140 иргэн, 45-54 насны 117 иргэн, 55-59 насны 40 иргэн байгаа бол 60 дээш насны 21 иргэн ажилд зуучлагдсан байна. Ажилд зуучилсан иргэдийн 76.4 хувь буюу 379 нь төрийн өмчит байгууллагад, 23.2 хувь буюу 115 нь хувийн хэвшилд, 1 иргэн гадаадын, 1 иргэн хамтарсан эзэмшлийн байгууллагад зуучлагджээ.
files/editor/20240718150738Дундговь танилцуулга 2024.06negtgel (1).pdf