Дундговь аймгийн хэмжээнд 2023 онд /оны үнээр/ 55.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 89.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 67.4 хувиар буюу 22.5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Дээрх өсөлтөд уул уурхай олборлох аж үйлдвэр 78.8 хувь, усан хангамж, сувагжилтын систем, хог хаягдал зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбар 50.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.