Дундговь аймаг байгуулагдсаны 82, Сайнцагаан сумын түүхт 100 жилийн ойн баяр наадамд эрлийз дээд нас-17, эрлийз дунд нас-15, эрлийз доод нас-11, азарга-19, соёолон-36, шүдлэн-29, их нас-49, хязаалан-35, даага-16 нийт 227 хурдан морьдыг 103 унаач хүүхэд унаж уралдлаа. Хурдан морь унаж уралдсан унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцас хэрэгслийг бүрэн өмсүүлж гаргах, унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг газар дээр хангуулах зорилгоор аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагч П.Нямсүрэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын баг хамт олонтой хамтарч хяналт шалгалтыг газар дээр гүйцэтгэж ажиллалаа.