Мэдээ, мэдээлэл

ГХБХБГ: Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх ажил

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 23 ДУГААР ЗҮЙЛИЙН 23.2.10, 23.2.21 ДЭХ ЗААЛТ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны А/105 дугаар тушаалаар батлагдсан “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх журам”-ын дагуу 15 сумын өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа бүхий газруудад тухайн бэлчээрийн талбайг төлөөлж чадахуйц 247 цэгт бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх хээрийн судалгааны ажлыг 2024 оны 08 дугаар сарын эхний 10 хоногт багтаан хийж гүйцэтгэлээ.
БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ФОТОМОНИТОРИНГИЙН АРГААР ҮНЭЛСЭНЭЭР:
✅ Мал амьтны нөлөөгөөр бэлчээрийн чанар, бүтээмж хэрхэн өөрчлөгдөж байгааг хянах, ашиглалтыг тохируулах;
✅Бэлчээрийн менежментийн хэвийн үйл ажиллагааг хангах;
✅Бэлчээрийн газар ашиглалтын үр нөлөөг үнэлэх;
✅Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах;
✅Бэлчээрийн газрыг зүй зохистой ашиглах;
✅Хамгаалах;
✅Нөхөн сэргээх нөхцөл бүрдүүлэх боломжтой болдог.
Ингэсэнээр богино хугацаанд нэг дор олон мэдээллийг цуглуулж, хэрэглэхэд энгийн, зардал багатайн зэрэгцээ бэлчээрийн сэргэн ургалт, доройтол, талхагдлын үед авч хэрэгжүүлэх урт богино хугацааны арга хэмжээг тодорхой болгодог.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО