Хөдөлмөр эрхлэлтийн өдөрлөг үзэсгэлэн худалдаа 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд 2018-2024 онуудад “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн сангаас санхүүгийн дэмжлэгт хамрагдсан 15 сумын 102 иргэн цагаан идээ, гурил гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, хоол үйлдвэрлэл, гар урлал, үйлчилгээ гэсэн 7 чиглэлээр оролцож нийт 20,370,000 төгрөгийн борлуулалтын орлого олсон үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.