ЗАЛУУЧУУДЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт хамрагдахаар 5 сумын 12 баг бүртгүүлсэн бөгөөд сургалтыг 9 сарын 5-7 өдрүүдэд Стар-Ап марктинг спэйс трэйнинг ХХК-тай хамтран зохион байгууллаа.Оролцогчид Хүүхдийн зуслан, өдөр өнжүүлэх төв, Хүүхэд хөгжлийн төв, Үдийн хоолны багц, 2 талаараа өмсдөг үндэсний хувцас, Гэр цэвэрлэгээ гэсэн санаанууд гаргасан бөгөөд 5 баг эхний шалгаруулалтаар тэнцэн хурдасгуур хөтөлбөртөө хамрагдах эрхээ аваад байна.Энэ оны оролцогчдын онцлог нь дандаа эмэгтэйчүүд байгаа бөгөөд хийх бүтээх санасан үйл нь хүүхэд ээжүүдэд зориулагдсан байснаараа онцлог байлаа.