Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан байгууллагын харъяаны ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүрэлцэн ирсэн ахмадуудтайгаа дурсамж дурьдатгал ярилцан, тэдний дунд хөгжөөнт тоглоом, дэмбээ, талын хуруу барих зэрэг уламжлалт тоглоом наадгай тоглуулан шагналт байр эзлүүлж гарын бэлэг гардууллаа.Энэ үеэр Сайнцагаан сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Шүрэнцэцэг нь Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Хөдөлмөр”-ийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдлаа.Нийт ахмадууддаа амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.