Шинэ ажлын байранд 581 хүн зуучлагджээ
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 9 сарын мэдээгээр нийт 581 хүн шинэ ажлын байранд зуучлагджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 81 хүнээр буурсан байна. Ажлын байранд зуучлагдсан иргэдийн 305 буюу 52.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Ажилд зуучилсан иргэдийн 69.5 хувь буюу 405 нь төрийн өмчит байгууллагад, 30.2 хувь буюу 176 нь хувийн хэвшилд, 1 иргэн гадаадын, 1 иргэн хамтарсан эзэмшлийн байгууллагад зуучлагджээ.
Ажлын байранд зуучлагдсан иргэдийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд Хөдөө аж ахуйн салбарт 181 хүн буюу 31.2 хувь, усан хангамж, бохир ус, зайлуулах салбарт 91 хүн буюу 15.7 хувь, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагааны салбарт 91 хүн буюу 15.7 хувь, боловсролын салбарт 32 хүн буюу 5.5 хувь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарт 14 хүн 2.4 хувь, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарт 18 хүн буюу 3.1 хувь , бусад салбарт 154 хүн буюу 26.5 хувь нь зуучлагджээ.
files/editor/20241016101017Дундговь танилцуулга 2024.09 нэгтгэл.pdf