Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарт “Ахмад настны цогц тусламж үйлчилгээ”-ний заавар, настны эрүүл мэнд, нийгмийн хэрэгцээ, сэтгэлзүйн онцлог, настнуудад зонхилон тохиолдох эмгэгүүд, ICOPE үнэлгээг хийх аргачлалын чиглэлээр мэдлэг олгож, ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах онол, дадлага хосолсон сургалтыг Геронтологийн үндэсний төвтэй хамтран 2024 оны 10 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулж явууллаа.
Тус сургалтанд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 15 сум, 2 өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 20 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдав.