Энэхүү тэмцээн нь олон улсын болон Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан боловсролын байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг сайжруулах,багш ажилтны эрүүл мэнд бие бялдрыг хөгжүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэхэд оршино.
Уг тэмцээн нь волейбол, сагсан бөмбөг, 100 буудалт даам, ширээний теннис, шагайн харваа гэсэн 5 төрлөөр зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд Боловсролын газар, Биеийн тамир спортын газрын багш дасгалжуулагч, аймгийн төвийн болон сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Политехник коллеж, Насан туршдаа суралцахуйн төв, Ид шидийн орны ажилтан албан хаагчид оролцож байгаа юм.