Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэг-с жил бүр зохион байгуулдаг Япон улсын хичээлийн судалгаа, сургуулийн сайн туршлага судлах үйл ажиллагаанд Мандал сургуулийн бага ангийн багш Б.Жаргалбаяр, нийгмийн ухааны багш Б.Урантогос, математикийн багш Э.Уртнасан, боловсролын сэтгэл зүйч Б.Саранзаяа нар хамрагджээ. Токио хотын хамгийн том багш бэлтгэдэг Гакугай их сургуулийн
харьяа Кагоней бага сургуулийн 6-р ангийн математик, 2-р ангийн япон хэлний хичээлд ажиглалт хийж, багш нартай хичээлийн хэлэлцүүлэг хийн туршлага судалж байна.
Кагоней бага сургууль нь ICT буюу мэдээлэл технологийг сургалтад түлхүү ашигладгаараа болон багш бүр судлаач бөгөөд Гакугай их сургуулийн багш, оюутнууд дадлага, судалгаа хийдэг нь ердийн бага сургуулиас ялгарах онцлогтой.
Мөн багш нар Гакугай их сургуулийн судлаач Ватанабэйсан багшийн хичээлийн хэрэглэгдэхүүний судалгааны хичээл лекцэд сууж сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэхэд анхаарах чиглэл, туршилтыг хийж гүйцэтгэж, сурагчдад мэдлэгийг бүтээхэд танин мэдэхүйн хандлага төрүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн энгийн боловч сонирхолтой байх олон санааг олж авсан байна.