Дундговь аймагт 2022 оноос эхлэн хэрэгжиж буй Монгол гэрт зориулсан “Дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц" төсөл хэрэгжсэн бөгөөд 2022, 2023 онуудад тус төслийг НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар Ид шидийн орны хашаанд гэр мэдээллийн төв, зорилтот бүлгийн иргэнтэй 64 өрхөд байршуулж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн.
Энэ онд Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт шинээр 200 өрхийг төсөлд хамруулахаар зорилт тавин ажилласны хүрээнд 2024 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт болон аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулагч Монголын алт МАК ХХК-ийн хамтарсан хөрөнгө оруулалтаар нийт 3,000,000 төгрөгийн үнэ бүхий Чип багцын 2,000,000 төгрөгийн дэмжлэгийг иргэдэд үзүүлснээр багц хэрэглэгч иргэд 1,000,000 төгрөгөөр авах боломж бүрдсэн юм.
Ийнхүү төр, хувийн хэвшил, иргэд гэсэн гурван талаасаа нэгдэн эхний 50 багцыг хүсэлт ирүүлсэн иргэдэд гардуулж өглөө. Дараагийн 150 багцыг энэ сардаа багтаан гардуулж, суурилуулна.+8