Монгол Улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 70 жилийн ойн хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад салбарын мэргэжил болон тэдгээрийн ялгаа, уялдаа холбоо, онцлог, орон нутагт тулгамдаж байгаа эрэлт хэрэгцээний талаар танилцууллаа.
Мөн байгууллагын чиг үүрэг, бүтцийн талаар мэдээлэл хийж, албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаа, багаж тоног төхөөрөмжтэй танилцаж, чөлөөт ярилцлагаар өндөрлөлөө.
Өдөрлөгт идэвхитэй оролцсон хүүхдүүдээ сурлагын өндөр амжилт хүсье.