2024 оны Бэлчээрийн газрын өөрчлөлтийг Фотомониторингийн аргаар үнэлэх ажлын үр дүнд гарсан биомассыг зайнаас тандан судлалын аргыг ашиглан бэлчээрийн биомасс, газрын бүрхэвчийн өөрчлөлт, доройтол, элэгдэл, эвдрэл, бэлчээрийн газрын даац чадавхийг “Mongolian data cube”-ээс модис хиймэл дагуулын мэдээг ашиглан аймгийн хэмжээнд 2024 оны 06-10 дугаар сарын эхний 10 хоногийн байдлаар ургамлын индексийн зураг болон газрын доройтлын зургийг татан авч, Arcgis программ ашиглан боловсруулалтын ажлыг гүйцэтгэн бэлчээрийн газрын ургац болон газрын доройтолд өртсөн байдлыг тодорхойллоо.
- Бэлчээрийн газрын ургацыг 2024 оны 06-10 дугаар сарын мэдээг үндэслэн боловсруулалт хийхэд 6-8 дугаар саруудад Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр, Сайнцагаан, Говь-Угтаал, Гурвансайхан сумдын хойд талаар ургац сайн байсан байна. 9-10 дугаар саруудад Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр, Говь-Угтаал сумдын хойд талаар бэлчээрийн ургац сайн, бусад сумдаараа ургац муу гарсан байна.
- 2024 оны 06-10 дугаар сарын мэдээг үндэслэн боловсруулалт хийхэд 8-10 дугаар саруудад аймгийн хэмжээний бүгд сум бэлчээрийн газрын доройтолд маш их өртсөн байна. Цаашид бэлчээрийн газрын доройтлыг бууруулах талаар сумдад бэлчээр доройтуулж буй хортон мэргэчидтэй тэмцэх, бэлчээрийн даац, малын тоо толгойн өсөлтөд анхаарах талаар чиглэл хүргүүлж арга хэмжээг шат дараатай авахаар ажиллаж байна.