Дорноговь аймгийн Сайншанд хотноо Орос-Монголын найрамдлын 64 дэх өдрийн хүрээнд 2024 оны 11 сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Орос хэл, Орос орныг хэр сайн мэдэх вэ?“ говийн бүсийн аймгуудын уралдаанд 12-р ангийн 5 сурагч, 3 багшийн бүрэлдэхүүнтэй баг мэндчилгээ, багийн асуулт хариулт, тестийн шалгалт зэрэг 3 шатлалт үйл ажиллагаанд аймгаа төлөөлөн амжилттай
оролцлоо. Мандал сургуулиас 12а ангийн урагч Б.Мөнгөнхундага, багш Б.Нандинцэцэг, Хүмүүнлэг сургуулиас 12а ангийн сурагч Э.Амина, Ө.Март, багш Д.Нандинчимэг, Цэгц билиг сургуулиас 12а ангийн сурагч Г.Аминсарнай, Х.Оюунгэрэл, багш Д.Аравхаан нар оролцсон байна. Үүнд:
ОХУ-д суралцах эрх: Х. Оюунгэрэл /Цэгц билиг сургууль/, Ө.Март /Хүмүүнлэг сургууль/ нар
Шилдгийн шилдэг багшаар: Д.Аравхаан /Цэгц билиг сургууль/ багш хүртлээ.
УРАЛДААНД ОРОЛЦСОН БОЛОН АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН БАГШ СУРАГЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ