Суралцагч төвтэй, тэгш хамруулах идэвхтэй сургалтын арга зүй, суралцагчийн үнэлгээний талаарх мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилгоор Боловсролын ерөнхий газрын гоо зүйн боловсролын багшийн хөгжил хариуцсан арга зүйч Ж.Ууганцэцэг удирдах ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх сургалтыг БГ-ын мэргэжилтнүүд болон ЕБС-ийн удирдлагуудад зохион байгуулж байна.
Багшлахуй, суралцахуйн талаарх онол, арга зүйн мэдлэг ойлголтоо дээшлүүлэх,
Дадлага ажлуудаар дамжуулан суралцагч төвтэй тэгш хамруулах, идэвхтэй сургалт, үнэлгээний арга зүйг ээлжит хичээлд хэрхэн хэрэглэх талаар мэдлэг ойлголтоо бататгах
Хичээл ажиглалт, эргэцүүлэл хийж багшийн хөгжлийг дэмжих замаар хичээл сургалтын үйл ажиллагааг сайжруулах аргад суралцах юм.