Эрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 2024 оны эхний 10 сарын байдлаар 467 эх төрсөн ба нийт 468 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оны мөн үеэс 19.6 хувиар буюу 114 төрөлтөөр буурсан байна. Төрсөн эхчүүдийн 96.3 хувь нь аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн байна. Тус аймагт 10 сарын байдлаар 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 тохиолдол бүртгэгдсэн байна. Нас баралтын 187 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 1 тохиолдлоор өссөн, нийт нас барсан хүний 65.8 хувь нь эрэгтэй, 34.2 хувь нь эмэгтэй хүн байна. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хорт хавдрын нас баралт 41 буюу 21.9 хувийг эзэлж байна.
files/editor/20241118121151Дундговь-танилцуулга-2024.10-нэгтгэл-11.15.pdf