Хүрээлэн буй орчин, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Мандалговь хотын нутаг дэвсгэрт барилга угсралтын ажлаас үлдсэн хог хаягдал, овоолсон шороог цэвэрлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг тус байгууллагын даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/59 дугаартай тушаалаар байгуулсан.
Ажлын хэсэг Сайнцагаан сумын төвийн нутаг дэвсгэрт овоолсон шороо, хог хаягдалын байршлыг тогтоох үзлэг шалгалтыг хийж, барилга угсралтын ажлаас үлдсэн хог, шороо, хаягдлыг ачиж, цэвэрлэх ажлыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулах мэдэгдэх хуудсыг барилгын гүйцэтгэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хүргүүллээ.
Мөн Сайнцагаан сумын төвийн нийтийн эзэмшлийн зам талбайд үүссэн овоолсон шороог тэгшлэх, хог хаягдлыг ачиж тээвэрлэн цэвэрлэх үйл ажиллагааг яаралтай зохион байгуулж, хамтран ажиллах талаар "Мандалын гэгээ" ОНӨААТҮГазарт хүсэлт хүргүүлээд байна.
УРИАЛГА: Иргэд, оршин суугчид амьдарч буй орчны хашаа, гудамж, гадна талбайн хог хаягдал, овоолсон элс шороогоо цэвэрлэж, цэвэр цэмцгэр орчинд амьдарцгаая.