Мэдээ, мэдээлэл

САЙНЦАГААН СУМАНД 40 ГА ТАЛБАЙД АГРО ОЙН АЖ АХУЙ БАЙГУУЛСАН АЖЛЫГ ХҮЛЭЭН АВЛАА

        “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас 2024 онд зарлагдсан тендерийн дагуу “Их Хайрханы хаялага” компани гүйцэтгэгчээр шалгарч, нийт 40 га талбайд агро ойжуулалтын ажлыг хийлээ. Аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/817 дугаар захирамжаар батлагдсан ажлын хэсэг ойжуулалтын ажлыг хүлээн авлаа. Аймгийн төвөөс 5 км зайд улсын чанартай авто зам дагуу 9-12 эгнээ хамгаалалтын зурваст улиас, хайлаас, шар хуайс, бургас мод 19000 ширхгийг, гол талбайд жимсний плантацид чацаргана, тэхийг шээг, голт бор, өрөл, гүйлс, монос, далан хальс зэрэг мод 8000 нийт 27000 ширхэг мод тарилаа.

      Мөн 40 га талбайн хашаа хамгаалалтыг хийж, дуслын усалгааны систем суурилуулж, байнгын ажиглалтын камер, усны нөөцийн сав, мэдээллийн самбар байршуулж, 2 худагт байшин барив. Уг компани нь 2024 оны 11 сараас 2025 оны 11 сар хүртэл харуул хамгаалалт, арчилгааг хариуцан ажиллах болно. Цаашид ойр орчмын мал бүхий иргэд тус ногоон байгууламжид мал амьтан оруулахгүй байхыг анхааруулъя.


Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж

Ойн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэнсугир 

Утас: 88038798

Мэйл хаяг: tserensugir@baigali.du.gov.mn


Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО