Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтран сум өрхийн эрүүл мэндийн лаборант нарт дараах чиглэлээр ажлын байран дах онол дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа. Сургалт - Лабораторийн шинжилгээний сорьц зөв цуглуулах, тээвэрлэх - Лабораторийн чанарын дотоод болон чанарын гадаад хяналтад хамрагдах - Цагаан хорхойн өндөг илрүүлэх шинжилгээний стандарт ажиллагааны заавар - Хурдавчилсан шинжилгээ хийхэд анхаарах зүйлс - Цэрний сорьц тээвэрлэхэд анхаарах зүйлс - Цусны бүлэг тодорхойлох, хувийн тохирооны шинжилгээний стандарт ажиллагаа сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдлаа.