Дундговь аймгийн Г. Тувааны нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн "Цусны салбар төв" Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээ гардан авлаа. Цусны салбар төвийн эрхлэгч Х.Наранцэцэг болон баг хамт олонд баяр хүргэж ажлын амжилт хүсье.
Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 :2015 стандартын шаардлагыг хангаснаар, цус цусан бүтээгдэхүүнийг цуглуулах, үйлдвэрлэх, хадгалах, олгох, сэлбэх технологи улам сайжирч тасралтгүй сайжирснаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал хангагдан хэрэглэгчийн сэтгэл ханамж улам дээшлэх ач холбогдолтой.
Чанарын менежментийн тогтолцоо анх санаачлан амжилттай хэрэгжүүлсэн хүүхдийн тэргүүлэх зэрэгтэй эмч, аудитор Х.Жаргал, эрчимт эмчилгээний тэргүүлэх зэрэгтэй эмч, аудитор Ж.Энхжаргал нартаа талархаж байна ажлын өндөр амжилт хүсье.
ISO 9001:2015 Стандартыг хамгаалахад эрдэм мэдлэг хичээл зүтгэлээ дайчлан хамтран ажилласан Нэгдсэн эмнэлгийн нийт хамт олондоо халуун баяр хүргэе.