2024 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Эрүүл мэндийн газраас харъяа эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн “Халдварын сэргийлэлт, хяналтын баг”, “Халдварын сэргийлэлт хяналтын алба” –ны гишүүдийг чадавхжуулах сургалтыг аймгийн төвд зохион байгууллаа. Сургалтаар Халдварын сэргийлэлт хяналтын багийн үйл ажиллагаа, төлөвлөлт, тайлагналт, Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тандалт, Эмнэлгийн дотоод цэвэрлэгээ, ариутгал, угаалгын үйл ажиллагаа, Хог хаягдлын менежмент, Эрүүл мэндийн ажилтныг халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, Магадлан итгэмжлэлийн шалгалтаар гарч буй анхаарах асуудлууд, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл тус бүрээр мэдээллүүдийг өгч, хамгаалах хувцас хэрэгслийг зөв өмсөж, тайлах, гар халдваргүйжүүлэх дадлагыг хийж эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг чадавхжууллаа. Сургалтад 15 сумын болон 2 өрхийн эрүүл мэндийн төвүүд, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлэг, Элбэрэлбуян эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төвийн Халдварын сэргийлэлт, хяналтын баг, албаны дарга, ариутгагч, үйлчлэгч нийт 65 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан хамрагдлаа.