“Дутуу нярайн торлогийн эмгэг, нүдний угийн улаан рефлекс, Хүүхдийн ба нярайн нүдний зонхилон тохиолдох эмгэгүүд” ба “дутуу нярайн хүчилтөрөгч эмчилгээ” сургалтанд 14 сумын эрүүл мэндийн төв, 2 өрхийн ЭМТ, аймгийн НЭ-ийн нүдний эмч, хүүхдийн эмч, нярайн сувилагч нар нийт 32 эмч мэргэжилтнүүд хамрагдсан . Сургалтад оролцогсод онол, дадлага хосолсон хэлбэрээр хийж нэгдсэн эмнэлэг, сум өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт хараа шалгах хүснэгт болон нүдний цгийн улаан рефлекс шалгах, эмгэгийг илрүүлэх Arclight багажийг хүлээлгэн өглөө. Ингэснээр орон нутагт анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч мэргэжилтнүүд нүдний илрүүлэг үзлэгийг 0-6 насны хүүхдэд хийх боломжоор хангагдсан.