Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын ЭТҮХ-ийн дарга Л.Ганбатаар ахлуулсан сумын эрүүл мэндийн төвүүдийн эх баригч, нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нар Аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн амбулатори, мэс засал, төрөх эмэгтэйчүүд, эмгэг нярай тасгуудын үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл солилцож хамтран ажиллав.
Уулзалтаар Эрүүл мэндийн салбарын онцлог үйл ажиллагаа, эх нярайн хяналт, давхар хяналтын тогтолцооны талаар мэдээлэл өгч хэлэлцүүлэг хийллээ.
Хамтран ажилласан Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар , Нэгдсэн эмнэлгийн удирдлага төрөх тасгийн хамт олонд талархал илэрхийлье