Газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойг салбарын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ үеэр Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэж, идэвх санаачилгатай ажилласан шилдэг албан хаагчдыг шалгаруулж, шагнал гардууллаа.
Тус байгууллага нь 2024 онд салбарын хэмжээнд дэвшүүлсэн “БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ-ХАРИУЦЛАГАТАЙ ГАЗРЫН ХАРИЛЦАА” зорилтыг амжилттай биелүүлж “ТЭРГҮҮН БАЙР”-нд шалгарч 5 дахь жилдээ салбартаа тэргүүллээ.
Мөн салбарын “ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН”-ээр тус байгууллагын Кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.ХАДАМДАРАМ, “ШИЛДЭГ ГАЗРЫН ДААМАЛ”-аар Баянжаргалан сумын Газрын даамал Т.ШУУХААЗ нар шалгарлаа.
Салбартаа манлайлсан хамт олондоо халуун баяр хүргэе.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: