Байгаль орчны газраас "Хуванцаргүй сар" аяны хүрээнд "Ангилаад урамшууллаа аваарай" өдөрлөгийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чагдаржавын талбайд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр хог хаягдал ангилан ялгах дадлага сургалт, ажил дээрээ, гэртээ ангилсан хуванцар болон лаазаа тушааж урамшуулал авах, байгаль хамгаалах чиглэлийн асуултад хариулах, “Хуванцаргүй сар” аяныг сурталчлах зураг авхуулах арга хэмжээнүүд зохион байгууллаа.
Өдөрлөгт нийт 100 иргэд оролцож, 3 байгууллага, 20 иргэний 30 кг хуванцар болон лааз цугларч "Хуванцаргүй сар" аянд нэгдлээ. Хүйтэн өдөр зорин ирсэн иргэд, байгууллага, хүүхэд багачууддаа баярлалаа. Мандалговь хотын бүх аж ахуйн нэгж байгууллагуудыг байгальд ээлтэй, хариуцлагатай амьдрах хэв маягийг түгээж, зөв дадлыг ирээдүй хойч үедээ суулгах “ХУВАНЦАРГҮЙ САР” аянд идэвхтэй, санаачилгатай оролцохыг урьж байна.
ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛДАА БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ СОНГОЛТЫГ ХЭВШҮҮЛЦГЭЭЕ...