Аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж байгаа олон нийтэд чиглэсэн сарын аяны удирдамжийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.3 дахь заалтын хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүний талаар зурган каталоги хэвлүүлэн гаргаж аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 25-аас дээш тооны албан хаагчтай 14 аж ахуйн нэгж байгууллагад сурталчлан таниулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн борлуулалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллалаа.