Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 1 сарын мэдээгээр нийт 34 хүн шинэ ажлын байранд зуучлагджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4 хүнээр өссөн байна. Ажлын байранд зуучлагдсан иргэдийн 15 буюу 44.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Ажилд зуучилсан иргэдийн 70.6 хувь буюу 24 нь төрийн, 29.4 хувь буюу 10 нь хувийн хэвшлийн байгууллагад зуучлагджээ. Ажилд зуучилсан иргэдийг насны бүлгээр авч үзвэл 15-24 насны 2 хүн , 25-34 насны 4 хүн, 35-44 насны 16 хүн, 45-54 насны 9 хүн, 55-59 насны 2 хүн, 60 болон түүнээс дээш насны 1 хүн зуучлагдсан байна.