2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Жайка ОУБ, Төрийн худалдан авах ажиллагааны газар, ШУТИС, Дундговь аймгийн Боловсролын газар, Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран сургалтын байгууллагын хүүхдийн хоол хүнсний бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагаатай холбогдох хууль,
журмын шинэчлэлт, тендерийг зохион байгуулахад холбогдох бичиг баримтыг бүрдүүлэхэд анхаарах зүйлс, тендерт оролцогчдыг нэмэгдүүлэх боломж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.
Боловсролын байгууллагын хүүхдийн хоол хүнсний үйл ажиллагааны чиглэл, өнөөгийн байдал холбогдох хууль, журмын танилцуулга, Жайка төслийн үйл ажиллагааны үр дүн, нөлөөллийн талаар ШУТИС-ийн Биотехнологи, шим тэжээлийн тэнхимийн багш, Профессор, Доктор М.Пүрэвжав танилцуулга хийж, мэдээлэл хүргэлээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль, тогтоомжийн талаарх ойлголт, оролцогч тендер шалгаруулалтад хэрхэн бэлтгэх талаарх арга зам, мэдээллийг Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн газрын ерөнхий гэрээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Сүнжидмөнх танилцууллаа.
Уг сургалтад сумдын ХХААГ-ын мэргэжилтэн, хоршоо, ААН байгууллагуудын төлөөлөл хамрагдаж нийт 69 хүн оролцлоо.