БХТ-тэй байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр Дундговь аймгийн ГХБХБГ нь 21 аймгаас V байр эзэллээ.
Аймгуудын ГХБХБГ-ын Барилгын хөгжлийн төвтэй байгуулсан 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх зөвлөгөөн 2018 оны 01 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд болж 2017 оны үйл ажиллагаа, ажлын үр дүнгээрээ Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь 21 аймгаас V байр эзэллээ. Зөвлөгөөний үеэр 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын үр дүнгийн гэрээ, “Орон нутагт хэрэгжүүлэх барилга байгууламжийн угсралтын ажилд захиалагчийн хяналт хийлгэх гэрээ"-г тус тус байгуулж гарын үсэг зурлаа.