МУ-ын Ерөнхийлөгчийн оюутны хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл, "Алиганч ахай" ТББ, аймгийн ЗДТГ, БСУГ хамтран Сайнцагаан сумын ЕБ-ын 5 сургуулийн 12-р ангийн 311 төгсөгчид, анги удирдсан багш нарт ажил мэргэжлээ хэрхэн сонгох, өөрт тавьсан зорилготоо хэрхэн хүрэх, өөрийн үзэл бодолдоо үнэнч байх "Эерэг хандлага хөгжил" сэдэвт уулзалт, лекц, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.