Мэдээ, мэдээлэл

Аврагч мазаалай цэцэрлэгээр аялалаа...

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас хүүхэд багачуудад зориулсан “Амар мэндийн анхны алхам” сургалтыг 6 дахь жилдээ зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ удаад Өсвөрийн аврагч бүлгэмтэй хамтран “Аврагч мазаалайн аялал”-ыг зохион байгууллаа.
Аврагч мазаалайн аяллын хөтөлбөрт Сайнцагаан сумын 7 цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн 300 хүүхэд оролцож аюулгүй амьдрах ухааны “Амар мэндийн анхны алхам” сургалтаар гэртээ юу хийж болох, юу хийж болохгүй вэ, аюул ослын үед хүүхдүүд өөрсдийгөө яаж хамгаалж, хэнд хандах ёстой талаар мэдлэг эзэмшлээ.
Энэ удаагийн сургалтыг Онцгой байдлын алба хаагч биш аврагч мазаалай зохион байгуулж өөрийн түүхээс хуваалцсан нь хүүхдүүдэд илүү ойр дотно байлаа.
/Аврагч мазаалайн дүрд тоглосон Дундговь аймгийн Өсвөрийн аврагч бүлгэмийн гишүүн 2017 оны Монгол улсын шилдэг сурагч Ц.Нарангэрэл/

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО