Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тус сумын төрийн алба хаагч, ард иргэд голомтод хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. сумын төвд ажиллаж амьдарч байгаа ард иргэдийн санаачлагаар нийт 1290,000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, бэлэн мөнгөний туслалцааг гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан алба хаагч, иргэдэд хүргүүлсэн байна.
Мөн Говь-Угтаал сумын ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчид гамшгийн голомтод ажиллаж байгаа ажилчиддаа хүнс болон түлшийг хүргүүлсэн байна.
Өвлийн цагт дулаан гэр, гэр бүлийнхнээсээ хол олон хоногоор үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчдад сэтгэлийн дэм болж сайн үйлсийг аяныг зохион байгуулсан Цагаандэлгэр, Говь-Угтаал сумынханд талархал илэрхийлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай.