Мэдээ, мэдээлэл

“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ

Аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаар захирамжаар 2018 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан ба дэмжих жилийн нээлтийг 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хийлээ.

Энэ хүрээнд жилийн ажлыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах ажлыг хэсгийг байгуулж, “Иргэдэд эрүүл зан үйл, амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлэн, хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгыг өмнөө тавьж, бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих санал санаачлагыг өрнүүлэх, эрүүл мэндийн салбар, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах ээлтэй орчны дэд бүтцийг сайжруулах, урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үндсэн 4 зорилтыг дэвшүүлэнажлын хэсгээс төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс дэмжих жилд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нээлттэй саналыг авч, нэгдсэн төлөвлөгөөг гаргасан. 

Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нар болон аймгийн нийт удирдлагууд оролцож, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал болон дэмжих жилийн хүрээнд орон нутгийн дэмжлэг, салбар дундын оролцоо, иргэдийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагаануудын талаар мэдээллийг иргэдэд өгсөн юм.

Аймгийн Засаг дарга нь нээлтийн үгэндээаливаа улс орны хамгийн үнэт капитал нь хүн өөрөө, тиймээс ч хүний амь, нас, эрүүл мэндийг юугаар ч сольшгүй. Бидний амьдарч буй орчинд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлс нэмэгдэж, эрүүл мэндийн салбарын ажлын ачаалал төдийлөн буурахгүй байгаа нь анхаарал татсан асуудал хэвээр байсаар байгаа бөгөөд эрүүл мэнд хэмээх үнэт баялагаа хамгаалах зайлшгүй нөхцөл байгааг хүн бүхэн ойлгох хэрэгтэй ба эрүүл иргэнтэй байж орон нутгаа хөгжүүлэх, нутаг нугынхаа эзэн нь болж амьдрах, эрүүл орчинд эрүүл амьдрах боломж бололцоогнэмэгдүүлэх нь нэн чухал хэмээн онцоллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд албан байгууллага, аж ахуйн нэгжийн ажиллагсад, иргэд нийт 400-аад хүн оролцсон ба эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс эрүүл мэндийн зөвлөмж мэдээллийн үзэсгэлэн гаргаж иргэдэд “ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ҮНДЭС-ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛЭЭС” бүх нийтийн уриалгыг гаргалаа.

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО