Аймгийн Засаг дарга 2018 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Эрүүл амьдралын үндэс- Эрүүл зан үйлээс” гэсэн уриаг дэвшүүлэн аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ, Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Лхавгадорж, Эрүүл мэндийн газрын дарга Г.Бат-Орших, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, Зооноз өвчин судлалын төв, 15 сумын Эрүүл мэндийн төвийн дарга, Хулд, Говь-Угтаал, Сайхан-Овоо, Луус, Сайнцагаан сумдын Засаг дарга, Боржигонмандал, Өлзийтмандал өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Зөвлөгөөнөөр харьяа эрүүл мэндийн байгууллагуудын 2017 онд хийж гүйцэтгэсэн ажил, ололт амжилт, тулгамдаж буй асуудлууд, алдаа оноо, хамтын ажиллагааг хэлэлцүүлэн, эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хийх ажлыг танилцууллаа.
Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Сумдын Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нарын 2018 онд хийж хэрэгжүүлэх гурвалсан гэрээг байгууллаа.