Газрын харилцааны үйл ажиллагааг ил тод нээлттэйгээр сурталчлах, таниулах зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Цагдаагийн газарт Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгт цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн хамрагдсан бөгөөд шинээр газар өмчлөх 46 иргэний өргөдлийг хүлээн авч, 7 иргэнд кадастрын зургаар үйлчлэн, газар өмчилсөн 6 иргэний газрыг газар дээр нь очин зааж,зөвлөгөө өгч, гарын авлага тараалаа.