Мэдээ, мэдээлэл

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа байгууллагуудын “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” нэгдсэн арга хэмжээг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Мандал” худалдааны төвийн гадна талбайд зохион байгууллаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын "Нээлттэй хаалганы өдөр" орон даяар 2018 оны 03 дугаар сарын 14-өөс 21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” нэгдсэн  арга хэмжээг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Мандал” худалдааны төвийн гадна талбайд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Сум дундын ойн ангитай хамтран зохион байгуулж, салбарын үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн ном, сонин сэтгүүл, фото албомоор  иргэдийг мэдээллээр ханган, 290 ширхэг гарын авлага, ном, брошур иргэдэд тарааж, 70 орчим иргэдээс битүүмжлэлтэй хайрцгаар санал хүсэлт авлаа. Мөн цугласан иргэдийн дунд танин мэдэхүйн болон байгаль орчин, аялал жуулчлалын салбарын асуулт хариултын “АХА” тэмцээнийг 80 орчим иргэдийн дунд зохион байгуулж, шагнаж урамшууллаа.

Мөн уг өдрүүдтэй холбогдуулан  Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран аймгийн төвийн ЕБС-ийн ахлах ангийн болон эко клубын сурагчдад
1. "Бид байгалиа хамгаална", "“Уур амьсгалын өөрчлөлтөнд бидний оролцоо” , “Их газрын чулуу БЦГазрын танилцуулга сэдвээр сургалт мэдээлэл, ярилцлага өрнүүлэв.
2 "Алтан хонх" тэмцээнийг аймгийн төвийн ЕБС-ийн 5 сургуулийн ахлах ангийн болон эко клубын сурагчдын дунд зохион байгууллаа. /1-р байр ГИЦСургуулийн сурагч Сүхбат/
3. Цаг агаарын ажиглалтын анхан шатны мэдээ боловсруулж буй Мандалговь өртөөний үйл ажиллагаатай танилцах арга хэмжээнүүдийг тус тус зохион байгуулав.

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО